Зузаан? Нимгэн? Яаж ялгах вэ?
2026 оны 06 сарын 10

Tights буюу бидний хэлж ойлгож ирснээр ТРИКО маань зузаан нимгэнийг илэрхийлдэг нэгжтэй бөгөөд тэр нь den (denier) гэсээр үгээр бичигддэг. Den (denier) нь тоон илэрхийлэлтэй бөгөөд тухайн бүтээгдэхүүний нэхэгдсэн утасны нягтаршил юм. Жишээлбэл: 8-15 den (denier) трико нь маш нимгэн хөлөн дээр бараг харагдахгүй, арьсны өнгийг жигдхэн харагдуулдаг бөгөөд зуны улиралд эсвэл хүлээн авалт арга хэмжээнд өмсөхөд нэн тохиромжтой.
Харин 20-40 дэн нь өдөр тутмын хэрэглээнд тохирох шилэн трико бөгөөд хамаагүй бат бөх байх юм.
Улирал бүрийн цаг агаарын онцлог, өөрийн хувцаслалтдаа тохируулан трикогоо янз бүрээр тохируулан өмсөх нь чухал юм.
Хавар намрын сэрүүхэн өдрүүдэд хэрэглээндээ та 50-100 den (denier) өмсвөл тохирох бол 100 дэнээс дээш бол өвлийн өдрүүдэд өмсвөл зохимжтой.
Өвлийн триконуудыг илүү дулаахан, биед тухтай байлгахын тулд хөвөн даавуу, ноолуур, ноос зэргийн байгалийн гаралтай түүхий эдийг уусгаж оёдог байна.
Тэгэхээр триконы савлагаа дээр бичигдсэн тоо нь багасах тусам нимгэрч, ихсэх тусам зузаан болох нь ээ.
